Монголын жүдочид Будапештад гурван медаль хүртлээ

1 сар TIMES.MN

Олон улсын жүдо бөхийн холбооны цуврал/IJF world tour/ Будапештийн Их дуулга өнгөрөгч аравдугаар сарын 23-25-ны өдрүүдэд зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэ удаагийн олимпийн эрхээ оноо олгох Будапештийн Их дуулгад 61 улсын 405 жүдочид эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд өрсөлдлөө. МУГТ М.Бундмаа, ОУХМ Б.Батгэрэл нарын удирдлага дор эмэгтэй 13, эрэгтэй 13, нийт 26 жүдоч зодоглохоор Унгарыг зорьсон юм.

Эхний өдөр Монгол улсаас Б.Цогтбаяр -60кг, Л.Өнөболд -60кг, Б.Эрхэмбаяр -66к, Б.Нармандах -66кг, А.Нямхишиг -48кг, Г.Наранцэцэг -48кг, Ц.Гал-Од -52кг, Б.Хорлоодой -52кг, Б.Алтанцэцэг -57кг жинд тус тус барилдаж Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо, “Женко” клуб, “Түмэн шувуут” компанийн тамирчин ОУХМ Г.Наранцэцэг хэсэгтээ хоёрдугаар байрт шалгарч, дагах барилдаанд Испанийн Лаура Мартинез Абелендаг, хүрэл медалийн төлөө Израил улсын бөх Шира Ришониг тус тус ялллаа.

Хоёр дахь өдөр Монгол улсаас Л.Дэлгэрмаа -63кг, О.Саруул -63кг, Ц.Буянжаргал -70кг, М.Даваасүрэн -70кг, Л.Анхзаяа -73кг, Б.Эрдэнэбаяр -73кг, Б.Мөррэнцэн -81кг, Саиед Моллай -81кг нар тус тус барилдаж эрэгтэйчүүдийн -81 кг жинд барилдсан Саиед Моллай хэсгээ тэргүүлж, мөнгөн медалийн төлөө Канадын Антойн Валойс-Фортирт ялагдаж, улмаар хүрэл медалийн төлөө Нидерландын Франк Де Витийг ялсан юм.

Гуравдахь өдөр Монгол улсаас Г.Пунцагцэрэн -90кг, Г.Алтанбагана -90кг, Б.Гончигсүрэн -100кг, Б.Мөнхбаяр -100кг, О.Цэцэнцэнгэл +100кг, О.Мөнхцэцэг -78кг,Б.Эрдннэт-Од -78кг, А.Адъяасүрэн +78кг, Э.Гандиймаа +78кг нар тус тус зодоглож Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны тамирчин ОУХМ Г.Алтанбагана хэсгээ тэргүүлж, мөнгөн медалийн төлөө Нидерландын Нойел Ван Т Эндийг ялж, аваргын төлөөх барилдаанд Оросын Михайл Иголниковт ялагдаж, Будапештийн Их дуулгын дэд аваргаар тодорлоо.

Монгол улс Будапештийн Их дуулгаас нэг мөнгөн медаль, хоёр хүрэл медаль, хоёр шагналт тавдугаар байр эзэлсэн үзүүлэлттэй багийн дүнгээрээ аравдугаар байранд жагслаа. Харин ОХУ таван алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл, дөрвөн шагналт тавдугаар байр эзэлсэн үзүүлэлттэй 61 улсыг багийн амжилтаараа тэргүүллээ.




Холбоотой мэдээлэл


Эр зоригийн жигүүр
Эр зоригийн жигүүр
3 долоо хоног