Нийгэм


Зарим буцаж эргэх эргэлтийг нээх, хөдөлгөөний зохион байгуулалтад зарим өөрчлөлтүүдийг оруулна

1 сар, 1 долоо хоног TIMES.MN

Замын хөдөлгөөний нөхцөл байдал, урсгал чиглэл, тээврийн хэрэгслийн тоон өөрчлөлтөөс шалтгаалж СХД-ийн 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 32-р байрны урд хэсэг, мөн СХД-ийн 29 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, Драгон төвийн урд хэсгийн зорчих хэсгийн зарим буцаж эргэх эргэлтийг нээх, хөдөлгөөний зохион байгуулалтад зарим өөрчлөлтүүдийг оруулах ажил 2020 оны 10 дугаар сарын 26-ны даваа гарагаас эхлэн хийгдэх юм.

Иймд тухайн хэсэгт зорчиж буй жолооч та бүхэн тэмдэг заалтыг сайтар анхаарч хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаж, бие биедээ хүндэтгэлтэй хандаж, замын хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.

НИЙСЛЭЛИЙН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТӨЛӨВЛӨЛТ, ЗОХИЦУУЛАЛТ, ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ГАЗАР




Холбоотой мэдээлэл