Улс төр


Д.Тогтохсүрэн: Ирэх зургадугаар сард нөхөн сонгууль болж магадгүй байна

1 сар, 2 долоо хоног TIMES.MN

Нийслэлийн МАН-ын хорооны Хотын даргад Д.Сумъяабазарыг, НИТХ-ын даргад Ж.Батбаясгаланг нэр дэвшүүлэх санал гаргасан билээ.  Энэ асуудалтай зэрэгцэн нөхөн сонгуулийн асуудал анхаарал татаж байна. 

Хуульд УИХ-ын гишүүн хуульд заасан тодорхой төрлийн ажлаас бусдыг хавсарч хийх боломжгүй учир Д.Сумъяабазар гишүүн бүрэн эрхээсээ татгалзаж таарна.  Ингэснээр УИХ-ын сонгуулийн  дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт нөхөн сонгууль явуулах нөхцөл байдал үүсээд байна.  Энэ асуудлаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн  "Энэ асуудлыг намын УЗ-ийн хурлаар нухацтай ярих байх. Хоёрдугаарт, хэрэв хотын дарга болбол УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөж таарна. Энэ зарчмын дагуу явна гэж бодож байна.  Хууль зүйн хүрээнд хотын даргыг томилсон Ерөнхий сайдын шийдвэр гаргамагц УИХ-ын гишүүнээс татгалзах өргөдлөө өгнө. УИХ хэлэлцээд мэдээж чөлөөлнө.  Дараа нь нөхөн сонгууль явагдана. Сонгууль жилд хоёр удаа явагдаж байгаа. Зургадугаар сарын хоёр дахь долоо хоногт, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногт. Энэ хүрээнд сонгууль явагдана. УИХ-ын сонгууль томсгосон тойргоор явагдсан учраас Сонгинохайрхан дүүргийн сонгогчид Их хуралд төлөөлөгчгүй болсон гэж үзэж болохгүй. 2-3 мандаттай учраас бусад гишүүд нь төлөөлөөд явах боломжтой" гэв. 




Холбоотой мэдээлэл