Нийгэм


ЦЕГ-ын дарга Ж.Болдод генерал цол олгоно

1 сар, 1 долоо хоног TIMES.MN

Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Болдод хошууч генерал цол олгох тогтоолыг өнөөдрийн /10.21/ Засгийн газрын хурлаар хэлэлцэн баталсан байна. Уг тогтоолыг Засгийн газраас Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлснээр зарлиг гаргаж батлах юм. Ж.Болд нь өнгөрсөн долдугаар сард ЦЕГ-ын дарга, Дотоод цэргийн командлагчаар томилогдсон билээ. Тэрээр хуульч, эрх зүйч, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй.

1993-1997 онд Цагдаагийн дээд сургууль

2007-2008 онд Удирдлагын академи

1996-2001 онд Хэнтий аймгийн цагдаагийн газарт мөрдөн байцаагч

2001-2006 онд Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч

2006-2010 онд Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст ахлах мөрдөн байцаагч

2010-2011 онд Мөрдөн байцаах газарт Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст ахлах мөрдөн байцаагч;

2011-2012 онд Мөрдөн байцаах албаны Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөн байцаагч

2012-2013 онд Мөрдөн байцаах албаны Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга

2013-2014 онд Мөрдөн байцаах албаны Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн тасгийн дарга;

2014 онд Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт тасгийн дарга, Хар тамхи мансууруулах бодистой холбоотой хэрэгтэй тэмцэх хэлтэст Мөрдөн байцаах тасгийн дарга

2015-2017 Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн хоёрдугаар тасагт Мөрдөн байцаах тасгийн дарга;

2017 оны гуравдугаар сараас Эрүүгийн Цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаах тасгийн дарга;

2017 оны зургаадугаар сараас Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын даргаар

2019 оноос ЦЕГ-ын дэд даргаар тус тус ажиллаж байв. 




Холбоотой мэдээлэл