Сонголт


Танилц: Сангийн сайдын танилцуулсан өрийн жагсаалт

1 сар, 1 долоо хоног TIMES.MN

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнгөрсөн гурван жилийн хугацаанд нийтдээ 9.3 их наяд төгрөгийн өрийг төлж барагдуулсан тухай фейсбүүк хуудастаа нийтэлжээ.

Тодруулбал 2017 оны аравдугаар сарын 04-нөөс хойш 2020 оны есдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд нийтдээ 9.3 их наяд төгрөгийн өрийг 3351 удаагийн төлөлтөөр барагдуулсан байна.

Тухайлсан төлөлтөөс дурдвал 1991 онооос хойш гаднын байгууллагын хөрөнгө оруулалтаас санхүүжсэн 236 төсөл, хөтөлбөрийн зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрт 1.2 их наяд төгрөгийг төлжээ.

Гадаад бондуудын өр төлбөрөөс дурдвал Чингис бондын үндсэн болон хүүгийн төлбөр нийлээд 1,6 их наяд төгрөг, 2015 онд арилжаалсан Димсам бондын үндсэн болон хүүгийн төлбөрт 416.6 тэрбум, 2016 онд арилжаалсан Мазаалай бондын хүүгийн төлбөрт 354.4 тэрбум төгрөг, 2017 онд арилжсанд Хуралдай бондын хүүгийн төлбөрт 414.6 тэрбум, Гэрэн бондын хүүгийн төлбөрт 294.6 тэрбум төгрөгийг төлж барагдуулсан байна.

Түүнчлэн 2011 оноос хойш арилжаалсан дотоодын бондын үндсэн төлбөрт нийтдээ 4.2 их наяд төгрөг төлжээ.

Сангийн сайдын танилцуулсан өрийн жагсаалтыг ЭНЭ ХОЛБООС дээр дарж харна уу!


Он гарснаас хойш төлсөн өрийн жагсаалтыг та бүхэнд хүргэж байна:





Холбоотой мэдээлэл


“Ковид-19” БОЛОМЖ
“Ковид-19” БОЛОМЖ
2 долоо хоног, 1 өдөр