Спорт


Г.Угалзцэцэг алт, Г.Гансаруул хүрэл медаль хүртлээ

4 жил, 4 сар TIMES.MN

   Бодибилдинг, фитнессийн дэлхийн аварга шалгаруулах долоо дахь удаагийн тэмцээн Тайландын Бангкок хотноо боллоо.  Тэгвэл энэ удаагийн тэмцээнээс  эмэгтэйчүүдийн атлетик бие бялдар ангилалд Г.Угалзцэцэг алтан медаль хүртэж, дэлхийн аварга цолыг анх удаа хүртсэн билээ. Ийнхүү манай улс  бодибилдинг, фитнессийн дэлхийн аваргатай болж байгаа юм.  Мөн энэ ангилалд Г.Гансаруул хүрэл медаль хүртэж, манай эмэгтэйчүүд бахдам амжилт үзүүллээ.

Харин эрэгтэйчүүдийн мастер бодибилдингийн 40-49 нас ангилалд Л.Баянхүү мөнгөн медаль авлаа. 2010 оны Монголын мистер Л.Баянхүү дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөж, мөнгөн  медаль хүртсэн. Мөн эмэгтэй модель бие бялдар 55 кг-ын ангилалд Ч.Мянганбилэг шагналт IV байр эзлэв.

Энэ удаагийн ДАШТ-д  Монгол Улсаа төлөөлөн 16 тамирчин, дөрвөн албаны хүний бүрэлдэхүүнтэй оролцож, дэлхийн аварга, мөнгө, хүрэл медаль, IV байр тус бүр нэгийг хүртэж, түүхэн амжилт үзүүлсэн юм.




Холбоотой мэдээлэл


Олимпийг хойшлуулах уу?
Олимпийг хойшлуулах уу?
2 долоо хоног, 2 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.