Нийгэм


Сөүлээс өнөөдөр 260 иргэн эх орондоо ирнэ

1 сар, 1 долоо хоног TIMES.MN

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард нийт 16 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөсөн. Үүнд, БНСУ руу зургаан удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөсөн. Энэ дагуу таван удаагийн нислэг үйлдэж, 1298 иргэнээ татан авсан байна.

Хуваарийн дагуу өнөөдөр Сөүл-Улаанбаатар чиглэлд сүүлийн нислэгийг үйлдэнэ. Уг нислэгээр 260 иргэн эх орондоо ирнэ. 

Эргэн сануулахад энэ сард БНСУ-аас долоон удаа нислэг үйлдэх хуваарь гарсан бөгөөд нэг нислэгээр зөвхөн транзит зорчигчдын эх орондоо авчирсан юм. 




Холбоотой мэдээлэл