Нийгэм


“Хангард” ордныг дуудлагаар хувьчлах эхний үнэ 43.4 тэрбум төгрөг

1 сар, 1 долоо хоног TIMES.MN

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын “Хангард” ордныг хувьчлах нээлттэй дуудлага худалдаа зарласан байна. Дуудлагаар хувьчлах эхний үнэ 43,423,400,000 төгрөг бөгөөд дэнчин болгож 10 хувь буюу 4,342,340,000 төгрөгийг нийслэлийн төрийн санд байршуулах ажээ. Дуудлага худалдааг 2020 оны арваннэгдүгээр сарын 20-ны 11:00 цагт нийслэлийн захиргааны тавдугаар байрны Иргэний танхимд хийхээр товлосон байна.

Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/703 дугаар захирамжаар эзэмшил газар буюу Хангард ордны барилгын суурийн 589 ам метр талбайтай газрын эзэмших эрхийг нийслэлийн ЗДТГ-т олгосон байна.

Тус барилга нь 2008 онд конторын зориулалтаар баригдаж ашиглалтад орсон, цутгамал бетон суурьтай, цутгамал бетон араг бүтэцтэй, төмөр бетон дам нуруутай, цутгамал төмөр бетон хөөсөнцөр дүүргэгчтэй, шилэн цасад, төмөр вакуум цонхтой, зоорийн давхраас гадна 15 давхар юм. Нийт 9774.7 мкв талбайтай бөгөөд 10 машины гарааштай.

Өнөөдрийн байдлаар тус барилгад Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн харьяа байгууллагууд үйл ажиллагаа явуулж буй билээ.




Холбоотой мэдээлэл