Нийгэм


Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай аймгаас Улаанбаатар руу явах зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоож байна

1 сар, 1 долоо хоног TIMES.MN

Баруун аймгуудын зарим нутгаас Улаанбаатар хот руу явах чиглэлийн хөдөлгөөнийг эхлүүлэхгүй байх арга хэмжээ авч байгаа талаар Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ.

Тодруулбал, Цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор Өвөрхангай аймгийн Арвайхээр сумаас Булган аймгийн Рашаант сумдын хооронд замын нөхцөл байдал хүндэрчээ.

Иймд иргэдийн амь нас, эрүүл мэндийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор өнөөдрийн буюу аравдугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотоос Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай явах чиглэл болон Говь-Алтай-Улаанбаатар, Баянхонгор-Улаанбаатар, Өвөрхангай-Улаанбаатар чиглэлийн хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлтийн хөдөлгөөнийг эхлүүлэхгүй байх зохион байгуулалтын арга хэмжээ авч байгаа аж.





Холбоотой мэдээлэл