Улс төр


Сонордуулга: АН сонгуультай холбоотой хууль бус баримт, нотолгоог урамшуулан авна

5 өдөр, 10 цаг TIMES.MN

Нийслэлийн АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, сонордуулга гаргалаа. 

Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга П.Нүрзэд "Сонгуулийн ерөнхий хороо, Нийслэлийн сонгуулийн хороо сонгуулийн хуулийн хэрэгжилтийг хангах хамаарал бүхий байгууллагууд эс үйлдэл хийн, эрх баригчдад үйлчилж байгаа нь илэрхий байна.

Төрийн эрхийг хууль бусаар авах, сонгуулийн саналын хайрцагт гаднаас нөлөөлөх талаар Монгол ардын намын нэр дэвшигчид, бүлэг хүмүүстэй наймаалцаж, тохиролцсон явдлыг шүүхээс урьтаж мэргэжлийн байгууллагаар дамжуулан залилангийн хэрэг хэмээн дүгнэлт гаргах, санаатайгаар нэг хаяганд олон сонгогч бүртгэх гэх мэт маш олон зөрчлийг огтхон ч шийдвэрлэхгүй байсаар саналт хураалт явуулах гэж байна" гэв.

АН-аас ардчиллын үнэт зүйл болсон сонгох, сонгогдох эрхийг хамгаалах, нутгийн өөрөө удирдах байгууллагыг хууль ёсоор байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор дараах сонордуулгыг гаргажээ.

СОНОРДУУЛГА

Сонгогч та сонгуулийн санал өгөхдөө дараах зүйлийг анхаарна уу.

  • Сонгогч таны саналыг хууль бусаар худалдаж авахыг оролдох
  • Хаягийн зөрчилтэй иргэнээр санал өгүүлэхийг завдах (нэг хаяган дээр үндэслэлгүй олон хүн бүртгэлтэй байх)
  • Нас барсан болон гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэний өмнөөс санал өгөх
  • Нэг хүн олон дахин санал өгөх. Иргэний үнэмлэхгүй иргэнээр хурууны хээгээр санал өгүүлэх

Сонгуультай холбоотой хууль бус үйл ажиллагаа болон нотолгоонд тулгуурласан баримт өгсөн иргэний мэдээллийг Сонгуулийн хуулинд заасан дүнгээс хоёр дахин үнээр өсгөж урамшуулж авна. 

УТАС: 98061206,11-321204




Холбоотой мэдээлэл