Спорт


Криштиану Роналду коронавирусийн халдвар авчээ

2 долоо хоног, 2 өдөр TIMES.MN

Португалийн хөлбөмбөгийн холбоо Криштиану Роналдугаас коронавирус илэрсэн тухай мэдээллийг баталлаа. Гэхдээ түүнд ноцтой шинж тэмдэг илрээгүй, тусгаарлалтад байгаа тухай мэдэгдэлд өгүүлжээ. Ювентусийн довтлогч ням гарагт Португалийн шигшээ багийнхаа хамт Үндэстнүүдийн лигт Францын багтай, өнгөрсөн долоо хоногт Испанийн шигшээтэй хийсэн нөхөрсөг тоглолтод оролцсон юм. Ийнхүү тэрээр өнөөдөр Шведийн шигшээтэй хийх тоглолт болон  Ювентус клубийн дараагийн тойргийн тоглолт, Аваргуудын лигийн эхний тоглолтыг өнжихөөр болж байна. Роналдугийн сорил эерэг гарсны дараа Португалийн хөлбөмбөгийн холбоо дараа нь тоглогч бүрийг шинжилгээнд хамруулж байна.




Холбоотой мэдээлэл