Спорт


Шигшээ багийн тамирчид дөрөвдүгээр байрт шалгарлаа

1 сар, 3 долоо хоног TIMES.MN

Монголын Хөл бөмбөгийн Холбооноос зохион байгуулсан “Футзалын дээд лигийн аварга шалгаруулах тэмцээн”-д Онцгой байдлын байгууллагын шигшээ багийн тамирчид амжилттай оролцож, дөрөвдүгээр байр эзэллээ.

  Онцгой байдлын байгууллагын шигшээ багийн тамирчид нь  өнгөрсөн онд “Футзалын улсын аварга шалгаруулах тэмцээн”-ээс алтан медаль хүртэж, дээд лигт тоглох эрхээ авч байсан юм.

Дээд лигийн тэмцээнд 11 багийн 196 тоглогч өрсөлдөж, аваргуудаа шалгарууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.




Холбоотой мэдээлэл