Нийгэм


Маргааш нойтон цас орж, шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна

1 сар, 3 долоо хоног TIMES.MN

Харанга!!! Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ:

 

Маргааш өдөр буюу 9 дүгээр сарын 30-нд Архангай, Төв аймгийн нутаг, Өвөрхангайн хойд, Булганы өмнөд хэсгээр их хэмжээний нойтон цас орно.

 

Мөн өдөр Баянхонгорын өмнөд хэсэг, Өмнөговийн нутгаар салхи секундэд 18-20 метр буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч ширүүснэ.

 

Түүнчлэн Өнөө маргаашдаа нутгийн төв хэсгээр, 10-р сарын 1-нд нутгийн зүүн хагаст ахиухан хэмжээний нойтон цас орж, цасан шуурга шуурах тул тариа ногоо цасанд дарагдаж, замд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.




Холбоотой мэдээлэл