Улс төр


Ирэх долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудал

1 сар, 3 долоо хоног TIMES.MN

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2020 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ

10 ДУГААР САРЫН 01, 02-НЫ ӨДРҮҮДЭД НАМЫН БҮЛЭГ, БАЙНГЫН ХОРОО БОЛОН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТОВ, ДАРААЛАЛ


НЭГ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:


10 дугаар сарын 01-ний Пүрэв гарагт 09.00 цагаас:


Монгол Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы нээлт.


ХОЁР.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:


10 дугаар сарын 01-ний Пүрэв гарагт:

                                                                                                                                                                                                                                                        

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд; 

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд.


ГУРАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:


10 дугаар сарын 01-ний Пүрэв гарагт:


1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:


Хэлэлцэх асуудал:


“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2020.09.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.


2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд: 


Хэлэлцэх асуудал:


Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын .. гишүүн 2020.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.


3.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 15.30 цагаас “Үндсэн хууль” танхимд: 


Хэлэлцэх асуудал:


“Зарим хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл.


ГУРАВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:


10 дугаар сарын 02-ны Баасан гарагт 09.00 цагаас:


Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 06 дугаар дүгнэлт;

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2020.09.25-ны      

өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн 

С.Бямбацогт нарын .. гишүүн 2020.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

 “Зарим хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх Монгол Улсын Шадар сайдын мэдээлэл.




ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ХЭЛТЭС





Холбоотой мэдээлэл