Нийгэм


Томуугийн вакцинаа хаана хийлгэх вэ?

1 сар, 3 долоо хоног TIMES.MN

"Томуугаас сэргийлье" уриан дор дархлаажуулалтын арав хоногийг аравдугаар сарын 1-10-нд улсын хэмжээнд зохион байгуулахаар болсон. Энэ хугацаанд улирлын томуугийн эсрэг вакциныг эрсдэлт бүлгийн хүн амд хийх юм. Монгол Улсын Засгийн газрын санхүүжилтээр БНСУ-ын “Green Cross” үйлдвэрийн улирлын томуугийн эсрэг вакциныг Эрүүл мэндийн яам өчигдөр хүлээн авсан билээ. Ийн улирлын томуугийн эсрэг вакцинаа хаана хийлгэх талаарх мэдээллийг хүргэж байна.


Улаанбаатар хотод:


-2-9 насны цэцэрлэг, сургуулийн хүүхэд тухайн цэцэрлэг, сургуулийн дархлаажуулалтын түр цэгт


-Зургаан сартайгаас  есөн насны цэцэрлэг, сургуульд хамрагдаагүй хүүхэд, дөрвөөс дээш сартай жирэмсэн эмэгтэйчүүд, 65 ба түүнээс дээш насны болон архаг өвчтэй хүн харьяа эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын кабинетад


Аймгийн төвд:


-2-5 насны цэцэрлэгийн хүүхэд тухайн цэцэрлэгийн дархлаажуулалтын түр цэгт


-2-5 насны цэцэрлэгт хамрагдаагүй, сургуульд хамрагдаагүй хүүхэд, дөрвөөс дээш сартай жирэмсэн эмэгтэйчүүд, 65 ба түүнээс дээш насны болон архаг өвчтэй хүн харьяа эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын кабинетад вакциндаа хамрагдана.




Холбоотой мэдээлэл