Нийгэм


Нийгмийн даатгалын шимтгэлээ цахимаар төлдөг боллоо

3 долоо хоног, 6 өдөр TIMES.MN

Нийгмийн даатгалын сайн дурын даатгалын үйлчилгээг авахын  тулд заавал нийгмийн даатгалын хэлтэс, банкны салбар дээр дугаарлах шаардлагагүй болсон байна. Тодруулбал, даатгуулагч гар утсандаа “Нийгмийн даатгал” аппликейшнийг суулгаж шинээр сайн дурын даатгалын гэрээ байгуулах, сунгах, шилжилт хөдөлгөөнөө бүртгүүлэх, шимтгэлийн төлбөрөө төлөх боломжтой болжээ.  Мөн сайн дурын даатгалын цахим системийг гадаадад байгаа иргэд ашиглахад хялбар болгох зорилгоор тэдний түгээмэл ашигладаг системтэй холбож эхэлсэн байна. Эхний ээлжид “Sendly” аппликэйшнтэй хамтарч, АНУ-ын 33 мужаас иргэд сайн дурын даатгалын шимтгэлээ цахимаар төлөх нөхцөлийг бүрдүүлжээ.




Холбоотой мэдээлэл