Нийгэм


Угаартсан хүнд үзүүлэх анхны тусламж

3 долоо хоног, 6 өдөр TIMES.MN

Зуухан дотор агаарын эргэлт муутай, хүчилтөрөгч хангалттай биш байвал CO2-ын оронд CO үүсдэг. Энэ нь угаарийн хий юм. Нүүрсийг шатааж эхлэх үед болон шаталт дуусаж гал бөхөх үед угаарын хий хамгийн ихээр ялгардаг.

Угаарын хийн хордлогын шинж тэмдэг:

  • Толгой өвдөх
  • Огиулж бөөлжих
  • Ханиалгах
  • Ядарч сульдах
  • Гуйвж дайвах
  • Ухаан балартаж унах

Угаарын хийн хордлогын үед авах анхны тусламж:

  • Угаартай орчноос гаргах /толгой, биеийг хучиж агаарт гаргах, халуун бүлээн шингэн юм уулгах/
  • Унтуулахгүй байх /спирт үнэртүүлэх, нүүрийг хүйтэн усаар шавших/
  • Ам, хамар залгиурыг чөлөөлж цэвэрлэх /тэгш гадаргуу дээр хэвтүүлж, эрүүг өргөн амьсгалын замыг чөлөөлж хэл унахаас сэргийлэх/
  • Шаардлагатай үед хиймэл амьсгал, цээж шахалтыг яаралтай хийх
  • Эмчид яаралтай хандах.




Холбоотой мэдээлэл