Нийгэм


Дүрэм зөрчсөн барилгын компаниудыг 208 сая төгрөгөөр торголоо

3 долоо хоног, 6 өдөр TIMES.MN

НМХГ-аас  барилга угсралтын үйл ажиллагаа эрхэлж буй компаниудад хийсэн хяналт шалгалтын дүнг   танилцууллаа. Улаанбаатар хотод шинээр баригдаж буй 985 барилгад шалгалт хийхэд 127 нь зөвшөөрөлгүй  барилга, байгууламж, 33 нь архитектур төлөвлөлтийн даалгаваргүй, 37 нь  батлагдсан зураг төсөлгүй, 39 нь  барилгын норм дүрм зөрчжээ.  Зөрчлийн тухай хуулийн дагуу 29 иргэнд 22.7 сая төгрөг, 24 ААН байгууллагад 186 сая төгрөг, нийт 208.7 сая төгрөгийн шийтгэл ноогдуулсан байна. Шалгалтыг дөрөвдүгээр сард эхлүүлсэн. Ирэх сарын 15-ныг дуустал үргэлжлэх юм байна.




Холбоотой мэдээлэл