Нийгэм


НӨАТ-ын баримтаа аравдугаар сарын 8-ны дотор бүртгүүлэхийг зөвлөв

1 сар TIMES.MN

Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг 2020 оноос эхлэн улирал бүрд олгож байгаа. Үүний дагуу гуравдугаар улирлын буцаан олголтыг олгох гэж байгаа аж. Тиймээс төлбөрийн баримтаа аравдугаар сарын 8-ны 23.59 цагаас өмнө ebarimt.mn-д бүртгүүлэхийг Татварын ерөнхий газраас зөвлөлөө.

Өнгөрсөн хоёрдугаар улиралд 901 мянга 615 иргэнд 38.2 тэрбум төгрөг буцаан олгожээ.

НӨАТ-ын баримтаа аравдугаар сарын 8-ны дотор бүртгүүлэхийг зөвлөв




Холбоотой мэдээлэл