Нийгэм


16 улсын 127 гадаад иргэнийг Монгол Улсаас албадан гаргалаа

1 сар TIMES.MN

Гадаадын иргэн, харьяатын газар 2020 оны эхний найман сарын байдлаар Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, тогтоомж зөрчсөн 16 улсын 127 гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргалаа.

Албадан гаргагдсан иргэдийн дийлэнх нь ОХУ, БНХАУ, БНСУ, БНСВУ-ын иргэд байгаа бөгөөд эдгээр иргэд нь оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан, түр ирэгч визийн хугацаа хэтрүүлсэн зэрэг зөрчил гаргасан байна.

Дээрх иргэдэд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл ногдуулж, зөрчлөөс хамааран 1-10 жилийн хугацаанд Монгол Улсад дахин оруулахгүй байхаар албадан гаргасан байна.

16 улсын 127 гадаад иргэнийг Монгол Улсаас албадан гаргалаа




Холбоотой мэдээлэл