Улс төр


Оюу толгойн орд 1300 метрийн гүнд 200 км урт хонгил нэмж барина

1 сар TIMES.MN

Орон нутагт ажиллах үеэрээ Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүн Б.Чойжилсүрэн, Т.Аубакир, Т.Энхтүвшин, О.Цогтгэрэл, Ц.Анандбазар, Ж.Мөнхбат нар “Оюу толгой” компанийн үйл ажиллагаатай танилцсан юм.

Оюу толгой орд нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт оршдог. Зэсийн агуулгаараа дэлхийд тэргүүлдэг ордын нэг юм. Энэ оны байдлаар Оюу толгой уурхайн цогцолборын нийт ажиллах хүчний 94 хувийг монгол ажилчид, үүний 23 хувийг Өмнөговь аймгийн иргэд бүрдүүлдэг байна. Харин гүний уурхайн төсөлд нийт ажилтнуудын 49 хувь нь ажилладаг байна.

 

 

Уурхайн ашиглалтын тухайд ил уурхайгаас хүдэр олборлож, хоногт 120.000 тонн хүдэр баяжуулах хүчин чадал бүхий баяжуулах үйлдвэр, дагалдах байгууламж, дэд бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа. Баяжмал нь 25-30 хувийн зэсийн, мөн бага хэмжээний алт, бусад металлын агуулгатай аж.

Энэ орд зэс, алт, мөнгө агуулсан хэд хэдэн хүдрийн биетээс бүрддэг. Хүдрийн биетүүд нь хойноосоо урагш нийтдээ 12 км сунан тогтсон байдаг байна. Тус ордын нийт нөөцийн 80 хувь нь гүний уурхайд агуулагддаг байна. Гүний уурхайн бүтээн байгуулалтын явц 60 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна.

 

Оюу толгойн гүний уурхайд 14 километр урт хөндлөн хонгил одоогоор баригдсан.

Цаашид 1300 метрийн гүнд 200 км урт хонгил нэмж барьснаар Оюу толгойн ордын хамгийн гүн хэсгээс хүдрийг аюулгүй аргаар тээвэрлэх боломж бүрдэх юм байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.  




Холбоотой мэдээлэл