Нийгэм


Сэрэмжлүүлэг: 18 настай жолооч осол гаргаж амь эрсэджээ

1 сар TIMES.MN

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Ургах наран” хорооллын зүүн талд "Зам тээврийн осол гарсан тусламж хэрэгтэй байна" гэсэн дуудлага  2020.09.23-ны өдрийн 00:25 цагт Онцгой байдлын албанд иржээ.

 

Дуудлага мэдээллийн дагуу Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 20 км замыг туулан 00:47 цагт очиж “Мерседэс бенз” загварын суудлын автомашин, “Хово” загварын ачааны автомашины араас мөргөсөнөөс суудлын автомашины жолооч Д /18 настай, эрэгтэй/ төмөр хийцэт хавчуулагдан нас барсан байсныг 13 минут ажиллаж цогцсыг гарган Тээврийн цагдаагийн газрын мөрдөн байцаагчид шилжүүлэн өгсөн байна. 




Холбоотой мэдээлэл