Улс төр


Д.Ядамдоржийг ШШҮХ-ийн даргаар томиллоо

1 сар TIMES.MN

Хурандаа Д.Ядамдоржийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн даргаар томилжээ. Тэрээр энэ албанд томилогдохын өмнө Нийслэлийн цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан юм.

Д.Ядамдорж  өнгөрсөн долоо хоногт ажлаа хүлээн авсан байна.

Түүний танилцуулгыг хүргэе.

 -1987-1996 онд Өвөрхангай аймгийн Цагдан сэргийлэх ангид хэсгийн төлөөлөгч, ахлах төлөөлөгчөөр;

-1996-1998 онд Булган аймгийн Цагдаагийн хэлтэст эрүүгийн цагдаагийн ажил хариуцсан дэд даргаар;

-1998-2000 онд Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мандал сум дахь цагдаагийн хэлтсийн даргаар;

-2000-2003 онд Дорнод аймгийн Цагдаагийн газрын даргаар;

-2006 онд Нийгмийн хэв журам хамгаалах газрын даргаар;

- 2006-2008 онд Замын цагдаагийн газрын даргаар;

-2008-2012 онд Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн даргаар;

-2012-2014 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, даргын зөвлөхөөр;

-2014 оноос Хууль сахиулахын их сургуулийн Албаны зохион байгуулалт, санхүү хангамж эрхэлсэн дэд захирлаар тус тус ажиллаж байсан.

-2017 оноос хойш Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Нийслэлийн Цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан юм




Холбоотой мэдээлэл