Дэлхий


Д.Трамп: Коронавирусыг дэлхийд тараасан Хятадад НҮБ хариуцлага тооцох хэрэгтэй

2 сар TIMES.MN

АНУ-ын Нью-Йорк хотод даваа гаригт цахимаар эхэлсэн НҮБ-ын 75 жилийн ойн  уулзалт үргэлжилж байна.  Чуулганд 122 орны төр, засгийн тэргүүн нар оролцож, дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх, “Ковид-19” цар тахалтай тэмцэх, Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар байр сууриа илэрхийллээ. Энэ хурлын өчигдрийн уулзалтад АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп,  Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон,  Хятадын ерөнхийлөгч Ши Зиньпин, Бразилийн ерөнхийлөгч  Жайр Болсонароу, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин гэсэн дэлхийн хүчирхэг гүрний удирдагчид оролцож, санал бодлоо солилцсон юм. Энэ үеэр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп коронавирусын тархалтад Хятадыг буруутгаж байгаагаа мэдэгдснээр Хятад, АНУ хоёрын харилцаа хурцадсан гэдгийг батлав. Тэрээр “Коронавирус бол Хятадын вирус. Хятад гадаадын нислэгээ эрт зогсоогүйгээс вирус дэлхий даяар тархсан. Тиймээс НҮБ энэ үйлдэлд нь Хятадад хариуцлага тооцох хэрэгтэй” гэсэн юм. Харин НҮБ-ын Хятад дахь Элчин  сайд түүний энэ мэдэгдлийг үндэслэлгүй гэж үзлээ.






Холбоотой мэдээлэл


COVID-19: Гурван вакцин бэлэн болжээ
COVID-19: Гурван вакцин бэлэн болжээ
1 долоо хоног, 1 өдөр
“Ковид-19" САЙН МЭДЭЭ
“Ковид-19" САЙН МЭДЭЭ
1 долоо хоног, 6 өдөр