Газар дээрээс нь


Н.Ууганбаяр: Монгол Улсад хууль бусаар орж ирсэн, нэвтэрсэн хүн байхгүй

4 долоо хоног, 1 өдөр TIMES.MN
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас цаг үеийн асуудаар мэдээлэл хийлээ.

Хууль, хүчний байгууллагын удирдлагууд иргэдийн дунд эргэлзээ, төөрөгдөл үүсгээд буй асуудлуудад албан ёсны хариулт өглөө. 

ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян “Цар тахлын улмаас 2020 оны хоёрдугаар сарын 21-нд улсын хил хааснаас хойш 22,400 гаруй иргэнээ татан аваад байна. Мөн 48 улсаас 10,400 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлт ирүүлээд байна. Ойрын үед таван удаагийн нислэгээр 1,000 гаруй иргэнийг татан авчирна.

 Гадаадын иргэн харьяатын газрын дарга Н.Ууганбаяр: Коронавирусийн тархалтаас болоод Монгол Улсаас виз хүссэн иргэдийн тоо өмнөх жилүүдийг бодвол эрс багассан. Үүнийг дагаад Монгол Улсад хууль бусаар орж ирсэн, нэвтэрсэн хүн байхгүй. Зөвхөн УОК болон Хөдөлмөр халамж, үйлчилгээний газрын шаардлагыг хангасан хүмүүс орж ирж байгаа. Хилээр нэвтэрч орж ирсэн иргэдийн тоо, хөдөлмөр эрхэлж байгаа байдал манай байгууллагын бүрэн хяналтад байгаа. 




Холбоотой мэдээлэл