Улс төр


ЭМДЕГ-ын даргаар Л.Бямбасүрэнг томиллоо

1 долоо хоног, 6 өдөр TIMES.MN

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар Л.Бямбасүрэнг томиллоо. Тэрээр 2016 онд Эрүүл мэндийн дэд сайдаар томилогдож байсан. 1964 онд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, хүүхдийн их эмч мэргэжилтэй.

Л.Бямбасүрэн нь:

-1982-1984 онд Арьс өнгөний эмгэг судлалын нэгдсэн төвд асрагч

-1991-1996 онд Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн зөвлөх төвд хүний их эмч

-1996-1997 онд Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн хяналтын албанд хүнсний эрүүл ахуйч, улсын байцаагч

-1997-2003 онд Баянгол дүүргийн Эрүүл мэндийн хяналтын албанд хүнсний эрүүл ахуйч, улсын байцаагч

-2003-2006 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хэлтсийн дарга

-2006-2008 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт дэд дарга

-2008-2012 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга

-2015-2016 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт Төрийн захиргааны удирдлагын газрын дарга

-2016 оноос Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байсан.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.