Казахстаны Астана хотод чөлөөт бөх, сонгомол барилдааны Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 9-14-ний өдрүүдэд болж байна.
Тус тэмцээнд анх удаа оролцож байгаа манай улсын тамирчин спортын мастер Чинболдын Отгонтуяа 55 кг-ын жинд зодоглож, мөнгөн медаль хүртлээ.
Дорноговь аймгийн уугуул 22 настай тамирчин Вьетнам, Казахстаны бөхчүүдийг ялсан аж.
Шигшээ барилдаанд "Токио-2020" олимпын мөнгө, "Будапешт-2018", "Нур-Султан-2019" ДАШТ-ий хүрэл медальт БНХАУ-ын тамирчин Пан Чянь Юйд 2:6-гаар ялагдаж, хоёрдугаар байрт шалгарчээ.
Сэтгэгдэл