Модон бөмбөгийн УАШТ-ний алтан медалийн эзэд боллоо

2 долоо хоног TIMES.MN

2020.09.12-13-ны өдрүүдэд Багануур дүүрэгт Модон бөмбөгийн 2020 оны УЛСЫН АВАРГА шалгаруулах тэмцээн боллоо. Тэмцээнд хот хөдөөгийн 10 багийн 90 тамирчин оролцож ур чадвараа сорин өрсөлдсөнөөс багийн дүнгээр Багануур ХК-ийн дэргэдэх Модон бөмбөгийн “Уурхайчин” клубын тамирчид Тэргүүн байр эзэлж ЦОМ, алтан медалийн эзэд боллоо. УАШТ-нд Голомт банк, Эрдэнэс Тавантолгой ХК, ШШГЕГ, ХААИС, Дархан ШУТИС зэрэг томоохон аж ахуйн нэгж, байгууллагуудын баг тамирчид ирж оролцсоноос хамгийн хол нь Ховд аймгаас ирж оролцсон баг тамирчид байв.

Багануур ХК-ийн дэргэдэх модон бөмбөгийн “Уурхайчин” клуб нь 2014 онд байгуулагдсан бөгөөд хоёр дахь удаагаа Улсын аварга багаар шалгарлаа. Мөн “Уурхайчин” клубын эрэгтэй баг тамирчид УАШТ-ний аваргын алтан медалийг сүүлийн 3 жил дараалан хүртсэн амжилттай. Манай багт модон бөмбөгийн Олон улсын хэмжээний мастер, оюутны дэлхийн аваргын хүрэл медальт тамирчин Б.Мөнхбат, Спортын мастер, Дэлхийн аваргын Хүрэл медальт, Korean open- 2016 олон улсын тэмцээний мөнгөн медальт тамирчин Г.Төмөрбаатар зэрэг дэлхийд чансаатай уурхайчин тамирчид бий.

Модон бөмбөгийн “Уурхайчин” клубын тамирчиддаа баяр хүргэж талархал илэрхийлье.





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.