Эдийн засаг


“Халаасанд бус хэтэвчинд, овоонд бус хэрэглээнд” аяныг эхлүүлжээ

3 долоо хоног, 3 өдөр TIMES.MN

Монголбанкнаас “Халаасанд бус хэтэвчинд, овоонд бус хэрэглээнд” аяныг хэрэгжүүлж эхэлжээ. Энэ аяны хүрээнд уул, овоонд өргөсөн мөнгөн тэмдэгтийг цуглуулах хөдөлгөөн орон даяар өрнүүлж, цуглуулсан мөнгөөрөө сайн үйлсийн аян хийхээр ажиллаж байна. Үүнээс гадна мөнгөтэй зүй зохистой харьцахад түрийвчний соёлыг хэвшүүлэх шаардлагатай байгаа аж.  

Монголбанк бол үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийг хэвлүүлэх, гүйлгээнд гаргах, гүйлгээнээс татах онцгой эрхтэй төдийгүй төгрөгийн нөөц аюулгүй байдлыг хангаж ажилладаг.  Энэ онцгой эрхийнхээ хүрээнд төгрөгийн хүчин төгөлдөр эсэхийг тодорхойлох, гэмтэж муудсаныг солих, устгах ажлыг эрхлэн гүйцэтгэдэг. Энэ үүргийнхээ хүрээнд хийж буй ажлуудын нэг нь энэ аян бөгөөд олон нийтийн дунд мөнгөн тэмдэгтийг зүй зохистой гамтай хэрэглэх, хэрэглээний соёлд хэвшүүлэх, мөнгөн дэвсгэрттэй зохистой харьцахад чиглэсэн сургалт, сурталчилгааг эрчимжүүлэх, холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмыг таниулах ажлыг зохион байгуулж байна.  Учир нь Монгол Улсын гүйлгээнд эргэлдэж байгаа мөнгөн тэмдэгт нь хэрэглэгчдийн буруу хадгалалт, соёлгүй хэрэглээнээс шалтгаалан муудаж хүчингүй болох асуудал улам бүр нэмэгдсээр байгаа аж.  

Мөн үндэсний мөнгөн тэмдэгтийг хил гаалиар зөвшөөрөлгүй гаргах, шашны зан үйлд хэрэглэх явдал түгээмэл байна. Аяныг наймдугаар сараас аравдугаар хүртэл хэрэгжүүлэх юм.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.