Онгоцонд мэндэлсэн ихэр охидыг эх барьж авсан эмч нарт МИАТ-ээр нэг удаа үнэгүй үйлчлүүлэх эрхийн бичиг өгчээ

3 долоо хоног, 5 өдөр TIMES.MN

МИАТ ТӨХК-ийн Боинг 767-300 агаарын хөлөгт буюу 2020 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн Истанбул-Улаанбаатар чиглэлийн ОМ7162 аяллын нислэгийн үеэр хоёр ихэр охид мэндэлсэн түүхэн баярт үйл явдал болсон билээ.

Энэ үeэр мэргэжлийн ур чадвар гарган эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэн эх, хүүхдүүдийг эсэн мэнд амаржуулсан ЭХЭМҮТ-ийн Сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасгийн сувилагч А.Буянжаргал, Багахангай дүүргийн ахмадын сувилалын эмч Д.Мөнхсаруул, Улсын 2-р эмнэлгийн хүүхдийн эмч Д.Отгончимэг, Номун эмнэлгийн хүүхдийн эмч П.Сугармаа, , ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжын тасгийн эрхлэгч Б.Батсүх, эх баригч Ё.Даваа нартаа маш их баярлалаа.

МИАТ ТӨХК-ийн зүгээс эх барьсан эмч нартаа компанийн нислэг үйлддэг чиглэлд 1 удаа үнэгүй зорчих эрхийн бичиг болон бэлэг дурсгалын зүйлс гардуулан өгч талархлаа илэрхийллээ. 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.