Дэлхий


Авлига, хээл хахуулийн асуудалд холбогдсон 1040 төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлжээ

1 сар, 4 долоо хоног TIMES.MN

Мексикийн Үндэсний харьяатын газрын дотоод хяналтын албаны шалгалтаар хээл хахууль, авлигын асуудалд холбогдсон 1040 албан хаагч ажлаасаа халагдсан хэмээн тус байгууллагын дарга мэдэгдэв.

Үндэсний харьяатын газрын албан тасалгаанд нууц камер байрлуулсан ба сонирхолтой үйлдлүүдийг илрүүлсэн хэмээн тус байгууллагын дарга Франциско Гардуно ярив. Албан тушаалтнууд үйлчлүүлэхээр ирсэн иргэдээс мөнгө нэхэх, төрийн үйлчилгээ авахад бөглөдөг маягтуудыг зарах (үнэгүй байдаг), виз мэдүүлэх, сунгуулахад мөнгө нэхэх, гадаадын иргэдийн өмнөөс маягт бөглөх, үйлчилгээ авахаар хандах гадаадын иргэдэд үйлчлэх хүмүүс мөнгө нэхэх зэрэг үйлдлүүд байгааг илрүүлэв хэмээн тэрээр мэдэгдсэн байна. Албан ёсоор цагаачлахаар ирсэн гадаадын иргэдэд “бид анхаарал хандуулах ёстой” хэмээн тус байгууллагын дарга Гардуно мэдэгдэв.




Холбоотой мэдээлэл