Монгол охин Унгарын АШТ-д үзүүрлэжээ

1 сар TIMES.MN

Унгар улсын өсвөр үеийн шатрын аварга шалгаруулах тэмцээний 12 хүртэлх насны ангилалд Унгар улсад амьдарч буй Д.Нандин-Эрдэнэ охин амжилттай оролцож дэд байр эзэлжээ.

 

Сүүлчийн тоглолт хүртэл тэмцээнийг тэргүүлж яваад алдаа гаргаж тэнцсэнээр Унгар улсын аварга болох боломжоо харамсалтай алдсан байна. Алтан медалийн үнэтэй нүүдэл, алтан медалийн энтэй мөнгөн медаль болжээ. Д.Нандин-Эрдэнэ бол шатрын их мастер, олон рекордын эзэн, дэлхийн шатрын ертөнцийн анхаарлын төвд буй залуу их мастер Д.Номин-Эрдэнийн төрсөн дүү гэдгийг шатар сонирхогчид маань мэдэж байгаа байх.

 

Ийнхүү Д.Нандин-Эрдэнэ эгчийнхээ араас цахиур хагалан, Унгарын шатрын спортын түүхэнд насны ангилалдаа нэрээ үлдээж эхэллээ. Цаашдаа олон ч тэмцээн олон ч өрөг бий дээ, өнөөдрөөр алдаа отголж, амжилт нь цуврах болтугай гэж Монгол Улсаас Унгар улсад суугаа Элчин сайд З.Батбаяр мэдээлэв.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.