Нийгэм


Дэрвэгэр жиргэрүүгийн 680 кг үндэс хилээр гаргахыг завджээ

1 сар, 1 долоо хоног TIMES.MN

Хууль бусаар 680 кг дэрвэгэр жиргэрүү хилээр гаргах гэж байсныг гаалийн байгууллага илрүүлжээ.

Тодруулбал, Гашуунсухайт дахь гаалийн газрын нүүрсний терминалын гарах чиглэлээр 2020 оны наймдугаар сарын 13-н буюу өчигдөр Монгол Улсын иргэн М өөрийн жолоодож явсан авто машины чиргүүлийн урд хэсэгт, нүүрсэн дунд 680 кг бүхий 43 шуудай дэрвэгэр жиргэрүү гэх ургамлын үндсийг тээвэрлэж, хилээр хууль бусаар гаргахыг завдсан байна. 

 

Дэрвэгэр жиргэрүү нь Монгол орны ховор ургамлын жагсаалтад орсон, БОАЖ-ын сайдын 2018 оны А/43 тоот тушаалаар таван жилийн хугацаанд түүж бэлтгэхийг хориглосон ургамал юм.

 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.