Нийгэм


Цагаан хад орчмын зам усанд автаж, Хамарын хийдийн түр зам эвдэрчээ

1 сар, 2 долоо хоног TIMES.MN

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт наймдугаар сарын 11-ний шөнө усархаг бороо орсны улмаас Цагаан хад суурьшлын бүс болон богино эргэлтийн шороон зам дагуу зарим хэсэгтээ усанд автжээ. Мөн үер буусны улмаас зам цөмрөх эрсдэл үүссэн байна.

Дорноговь аймгийн Сайншандаас Хамарын хийд хүрэх авто замын зорчих хөдөлгөөнийг  зургадугаар сарын 26-ны өдөр хязгаарласан билээ. Тодруулбал, усархаг борооны улмаас гурван замын уулзвараас Хамарын хийд орох замын далан нурж эвдэрснийг засварлахаар ажиллаж буй. Тус замыг засварлаж байх хугацаанд тухайн чиглэлд тээврийн хэрэгслүүд түр замаар зорчиж байсан боловч өчигдөр /2020.08.12/  орсон  борооны улмаас түр зам үерийн усанд автаж тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон байна. Тухайн бүс нутгаар зорчихдоо сонор сэрэмжтэй байхыг  Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.