2020,8-Р Сар ,12


СЭТГҮҮЛЧ:


TIMES.MN




Нийгэм


Батламж авсан халамжийн төвийн хүүхдүүд орон сууцандаа орлоо

1 сар, 1 долоо хоног TIMES.MN
Хүүхдийн төрөлжсөн асрамж халамжийн төвөөс 18 нас хүрч, бие даан амьдралд хөл тавьж байгаа залуучуудаа дэмжих зорилгоор “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар”-тай хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан.



Санамж бичиг байгуулах арга хэмжээний үеэр “Өнөр бүл” төвөөс Л.Төрболд, “Манай гэр” асрамж халамжийн төвөөс Н.Батдорж гэсэн 2 хүүд түрээсийн орон сууцанд хамрагдах батламжийг гардуулсан өгсөн бол өнөөдөр орон сууцандаа нүүн орлоо
“Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК-ийн зүгээс дээрх 2 хүүд СБД-ийн 11-р хороонд байрлах нийслэлийн түрээсийн орон сууцанд тус бүр 37мкв бүхий нэг өрөө байранд оруулан Л.Төрболд хүүг орон сууцны ашиглалтын албанд ажилтанаар авч байгаа бол Н.Батдорж хүүг Нийслэлийн Онцгой байдлын газраас ажилд авахаа мэдэгдсэн байгаа юм.
Асрамж халамжийн төвөөс гарч өрх тусгаарлан, ажилтай орлоготой болж буй хүүхдүүд: Маш их баяртай байна. Цаашид та бүхнийхээ итгэлийг алдалгүй ажлаа хичээнгүйлэн хийх болно. Асрамжийн төвд хамт өссөн дүү нар минь ирж шинэ байрны маань жаврыг үргээж байгаад баяртай байна. Дүү нартаа баярлалаа. Та бүхнийхээ үлгэр жишээ байх болно гэдгээ илэрхийллээ.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.