Нийгэм


Сэрэмжлүүлэг: Үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна

1 сар, 1 долоо хоног TIMES.MN

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу 8 дугаар сарын 12-ны өдөр Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Төв, Хэнтий аймгийн нутгаар, 13-ны өдөр зүүн аймгуудын нутгаар, 14-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай, усархаг бороо орох төлөвтэй байна.

Түүнчлэн наймдугаар сарын 11-ний өдрийн байдлаар Увс нуурын савын Хахираа, Хэнтий нуруунаас усжих Ерөө, Балж, Улз, Хэрлэн голууд үерийн түвшинг 5-65 см даван үерлэж байгаа бол Алтай нуруунаас усжих Ховд гол Мянгад сум, Хэнтий нурууны Онон гол Дадал сум, Хүдэр гол Хүдэр сум, Туул гол Лүн сум орчмоор үерийн аюултай түвшинг 5-15 см даван хүчтэй үерлэсэн хэвээр байна.

Иймд, дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж байгаа ард иргэд, аж ахуйн нэгж, аялал зугаалгаар яваа иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байх,

– Гэр, хашаа, саравч, орон байраа гуу жалга, голын ойролцоо барьж суурьшихгүй байх,

– Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,

– Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,

– Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,

– Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.