2020,8-Р Сар ,12


СЭТГҮҮЛЧ:


TIMES.MN




Нийгэм


Элчин сайд Дэйв Воусэнийг хүлээн авч уулзлаа

1 сар, 1 долоо хоног TIMES.MN

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дэйв Воусэнийг хүлээн авч уулзлаа.



Элчин сайд Воусэн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярт өндөр хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй албанд томилогдсонд нь баяр хүргээд Монгол, Австралийн батлан хамгаалах бодлого, хамтын ажиллагааны яриа хэлэлцээр, зөвлөлдөх уулзалтуудыг удаа дараа ахлан, хоёр талын харилцааг бэхжүүлэх үйлст анхаарлаа хандуулан, үнэтэй хувь нэмэр оруулж ирсэнд талархаж байгаагаа илэрхийлэв. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Батлан хамгаалах яамд хоорондын санамж бичиг”-ийг 2015 онд байгуулсан нь батлан хамгаалах салбарын харилцааг богино хугацаанд эрчимтэй хөгжүүлэхэд ихээхэн түлхэц болсон гэдгийг онцоллоо.




Мөн тэрээр батлан хамгаалах хамтын ажиллагааны хүрээнд харилцан тохиролцсон арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж байдагт эрхэм Элчин сайд, Австралийн Элчин сайдын яам, Монгол Улсад хавсран суугаа Батлан хамгаалахын атташе нарт хариу талархал илэрхийлэв. Түүнчлэн талууд Зэвсэгт хүчин, бие бүрэлдэхүүний гүйцэтгэх үүрэг зөвхөн батлан хамгаалахаар хязгаарлагдахгүй дэлхий нийтийг хамарсан цар тахал, байгалийн гамшиг, бүтээн байгуулалт зэрэг бүхий л салбарт голлох болсон гэдэгт санал нэгдэцгээв.

Уулзалтын төгсгөлд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр болон эрхэм Элчин сайд Дэйв Воусэн нар Монгол, Австралийн батлан хамгаалах харилцаа, хамтын ажиллагаа цаашид улам амжилттай хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа харилцан илэрхийлсэн юм.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.