Нийгэм


"Жи тайм" сүлжээний хохирогч, иргэний хариуцагчдын АНХААРАЛД

1 сар, 1 долоо хоног TIMES.MN

ЖИТАЙМ” -ын сүлжээний Э.Оюунчимэгт холбогдох 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдааны 2020 ШЦТ / 687 тоот шийтгэх тогтоол хүчин төгөлдөр боллоо.

Тус шүүхийн тамгын газраас хэргийн хохирогч, иргэний хариуцагч нарт шийтгэх тогтоолыг гардуулах ажлыг 2020 оны наймдугаар сарын 12- 25-ны өдрийг дуустал ажлын 10 хоногт багтаан зохион байгуулахаар ажиллаж байна.

Иймд хэргийн оролцогчид шийтгэх тогтоол гардан авахдаа иргэний бичиг баримттай ирэхийг мэдэгдье.

Шүүхийн хаяг: Сонгинохайрхан дүүрэг 1-р хороолол 17-р хороо 32-р байрны ард байрлах Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн байр. Харилцах утас: 89082088




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.