Шар


Ч.Хүрэлбаатар: Надад Ганнамд “Хаус битгий хэл ууж байгаад дутуу орхичихсон ус ч байхгүй”

1 сар, 1 долоо хоног TIMES.MN

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Монголын нэр бүхий сайд Өмнөд Солонгосын Ганнам дүүрэгт гурван орон сууц эзэмшдэг гэсэн мэдээ олны анхаарлыг татаад буй. Тэгвэл энэ талаар Сангийн сайд Ч. Хүрэлбаатар цахим хуудсаараа дамжуулан тайлбар хийжээ. 

 Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Мөнгөөр төрүүлсэн эхийгээ ч худалдахад бэлэн, урьдчилгаа төлбөрт нөхцлөөр сүнсээ аль эрт худалдчихсан хэдэн “хумснууд” Хүрэлбаатар сайд Ганнам гэдэг газар 3 хаустай гэсэн гүтгэлгийг хуурамч хаягаар эхэлж тавиад баахан сэвцгээжээ. Мөнгө төлөөд спонсордчихжээ бас. Сонгуулийн синдром дууссан гэж бодсон юмсан, дараагийн төлбөр хийгдээд намайг муулах, харлуулах ээлжит компанит ажиллагааг эхлүүлчихсэн үү? Ганнам байна уу, Жаннам байна уу, Чаннам байна уу хамаагүй, тэнд чинь хаус битгий хэл ууж байгаад дутуу орхичихсон ус ч байхгүй. Гүтгэхгүйгээр амьдарч чаддаггүй “хумснууд” шар хаданд очиж эмчилгээ хийлгэцгээнэ үү” гэжээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.