Улс төр


Кембриджийн олон улсын хөтөлбөртэй сургуулийн тоог нэмэгдүүлнэ

1 сар, 3 долоо хоног TIMES.MN

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Малонтой уулзаж, боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтын хүрээнд Их Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яамнаас жил бүр олгодог Чевнингийн тэтгэлэгт Монгол Улсаас 2020 онд 7 оюутан хамрагдана. Санхүүгийн нөхцөлөөс хамаарч оюутны тоог нэмэгдүүлэх талаар талууд санал солилцов.  

Энэ оны нэгдүгээр сард болсон Дэлхийн боловсролын сайд нарын чуулга уулзалтын үеэр Монгол Улсад Кембриджийн хөтөлбөртэй ерөнхий боловсролын сургуулийн тоог нэмэгдүүлэхээр тохиролцсоныг дурдан хэрэгжилтийг үе шаттай хийхээр төлөвлөж буйг ярилцлаа. Хөдөө орон нутагт олон улсын хөтөлбөртэй сургууль байгуулахаар бэлтгэл ажилдаа орсон бөгөөд өнөөдрийн байдлаар 5 аймаг, сонгогдоод байгаа юм.

Элчин сайд, бэлтгэл ажлыг Кембриджийн олон улсын шалгалтын төвтэй хамтран хэрэгжүүлэх болсонд талархан дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Уулзалтын үеэр Их Британийн Боловсролын сайдын захидлыг ноён Элчин сайд Боловсрол, шинжлэх ухааны сайдад гардууллаа. Энэхүү захидалд ИБУИНХУ хичээл сургалтын үйл ажиллагааг танхимаар болон онлайнаар явуулах боломжтой, оюутан хүлээж авахад нээлттэй байгааг дурджээ.





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.