Шар


Бейрут: Байшин барилга нурж 300 мянга гаруй хүн орон гэргүй болоод байна

2 сар, 2 долоо хоног TIMES.MN

Ойрхи Дорнодын Швейцарь гэгддэг Ливан улсын нийслэл Бейрут хотын далайн боомтод мягмар гаригт томоохон хэмжээний тэсрэлт болж 100 хүн нас барж, 4000 гаруй хүн гэмтсэн талаар бид өчигдөр мэдээлсэн. Тэгвэл уг дэлбэрэлтийн улмаас нас барсан хүний тоо 135 болсныг “BBC”өнөөдөр мэдээллээ. Мөн олон байшин барилга нурж 300 мянга гаруй хүн орон гэргүй болоод байна. Энэ талаар Бейрутын захирагч Марван Абуд “Бейрутын иргэдэд хоол, хувцас, орогнох байр,  байшин барилгаа дахин сэргээх материал хэрэгтэй байна” гэжээ. Тус улс руу Францаас өчигдөр гурван онгоцоор 55 аврагч, эмнэлгийн хэрэгсэл, 500 хүнийг эмчлэх тоног төхөөрөмж илгээсэн юм. Мөн Европын холбоо, Орос, Тунис, Турк, Иран, Катар улсаас тусламжийн хэрэгсэл илгээж байна. “Их Британи эмнэлгийн хэрэгсэл, хүмүүнлэгийн тусламж илгээхэд бэлэн” гэж тус улсын  Гадаад хэргийн сайд Доминик Рааб мэдэгдсэн юм.  Их Британийн Шеффилд их сургуулийн мэргэжилтнүүд энэ дэлбэрэлт нь дэлхийн хоёрдугаар дайны үеийн Японы Хирошима хотын атомын бөмбөгний тэсрэх хүчний аравны нэгтэй тэнцэх түүхэн дэх хамгийн том цөмийн бус дэлбэрэлт байсан гэж үзсэн байна. Ерөнхийлөгч Мишел Аун зургаан жилийн турш аюултай газарт хадгалсан 2750 тонн аммонийн нитрат задарч, дэлбэрэлт үүссэн гэж тайлбарласан юм. Тус хотод өчигдрөөс эхлээд хоёр долоо хоног  онц байдал зарлаад  байна.




Холбоотой мэдээлэл


Далай ламыг хэрхэн сонгодог вэ?
Далай ламыг хэрхэн сонгодог вэ?
2 долоо хоног, 4 өдөр