Улс төр


Хүүхэд бүрт он дуустал 100 мянган төгрөг олгоно

1 сар, 3 долоо хоног TIMES.MN

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг  Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулж байна. Тэрбээр, 


 

  • Хүүхэд бүрт олгодог 100 мянган төгрөг аравдугаар сарын 01 хүртэл үргэлжлэх байсан ч 2020 он дуустал олгоно. Үүнд 322 тэрбум төгрөг шаардлагатай. 

 

  • Хүнсний талоны хангамжийг мөн 2020 он  дуустал олгоно.

 

  • НДШ–ийг ажил олгогч 5, даатгуулагч 5 хувь, нийт 10 хувь болгон тогтоов. Үүнд 144 тэрбум төгрөгийг нэмэлтээр улсын төсвөөс гаргана. Үүнд 144 тэрбум төгрөг шаардлагатай.

 

  • Жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөг бол ААНОАТ-ийг он дуустал тэглэнэ.

 

  • Түрээсийн төлбөрөө бууруулсан ААН-үүдэд авч хэрэгжүүлсэн, түрээслийн орлогод ноогдсон  татварыг тэглэсэн шийдвэрийг үргэлжлүүлнэ. Үүнд 100 орчим аж ахуй нэгж 25 мянга  орчим бизнес эрхлэгчдэд холбогдох хөнгөлөлтийг үзүүлнэ. 

 

  • Эрүүл мэндийн салбартай холбоотой хил гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас тэглэх арга хэмжээг үргэлжлүүлэн авч хэрэгжүүлнэ. 
  •  
  • Эрүүл мэндийн салбарын 115 тэрбум төгрөгийн санхүүжилт нэмэгдүүлнэ.  Амны хаалт, эм эмнэлгийн хэрэгсэл, хамгаалах хувцас зэрэгт 71 орчим  тэрбум төгрөг, улирлын томцуугийн вакцины зардал 22 тэрбум төрөг зардлыг оруулж байна.  Халдвар тээсэн хүмүүстэй нүүр тулан ажиллаж байгаа хүмүүс болон бусад салбарын хүмүүсийн илүү цагийн цалин олгох зардал олгоно.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.