Нийгэм


Зусланд амарч байгаа хүүхдүүдэд гамшиг ослоос урьдчилан сэргийлэх сургалт явуулжээ

2 сар, 2 долоо хоног TIMES.MN

Нийслэлийн Онцгой байдлын газрын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс нийслэлийн Байгаль орчны газартай хамтран ногоон бүс дэх зуслангийн амрагч хүүхдүүдэд гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл олгох сургалтыг зохион байгуулжээ

Сургалтад дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хараацай” зусланд амарч байгаа 40 сурагч хамрагдсан байна.

Сургалтыг онол болон дадлага хэлбэрээр явуулж, гамшгийн үед хэрхэн урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, үер болон ой, хээрийн түймрийн нөхцөл байдал, үүсэх шалтгаан, гамшигт өртсөн тохиолдолд авах арга хэмжээний талаар мэдээлэл хийжээ.




Холбоотой мэдээлэл