Нийгэм


"Саруул" хотхоны зургаан давхраас нэг иргэн үсэрч, нэг хүн хүлүүлсэн байдалтай амиа алджээ

1 сар, 3 долоо хоног TIMES.MN

Наймдугаар сарын 3-ны буюу өчигдөр Баянзүрх дүүрэгт байрлах “Саруул” хотхоны зургаан давхарт гал гарчээ. Онцгой байдлын албанд 21:49 цагт дуудлага өгсөн байна.

Дуудлагын дагуу Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид очиж, 30 минут ажиллаж галыг унтраажээ.

Гал гарах үеэр 22 настай, эрэгтэй Б цонхоор үсэрч амь насаа алдсан байна. Түүнчлэн 46 настай эмэгтэй скочоор хүлүүлсэн байдалтайгаар нас барсан байжээ. Уг хэргийг Баянзүрх дүүрэг дэхь Цагдаагийн I хэлтэст шалгаж байна.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.