2020,8-Р Сар ,04


СЭТГҮҮЛЧ:


TIMES.MN




Нийгэм


Гал гарсан байранд хүү нь ээжийнхээ амийг хохироогоод цонхоор үсэрсэн байж болзошгүй

1 сар, 3 долоо хоног TIMES.MN

Өчигдөр 2020.08.03/ оройн 23. 48 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26-р хороонд байршилтай “Саруул” хотхоны 115-р байрны зургаан давхарт гал гарсан тухай дуудлага НОБГ-т иржээ.  Байр автомашины зогсоолын хангамж муу учир түргэн тусламжийн болон гал сөнөөгч машин яаралтай ирж байршихад хүндрэлтэй байсан байна. Гал гарах үеэр 23 насны эрэгтэй цонхоороо үсэрч, газар дээрээ нас баржээ. Нэг гал унтраагч угаартаж Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хүргэгдсэн байна. 

Харин өнөөдөр Нийслэлийн Онцгой байдлын Ерөнхий газраас өгсөн мэдээллээр Гал гарсан байранд 46 настай, эмэгтэй Н  толгойноос  нь цус гарсан, хөл толгойг нь скочоор хүлсэн байдалтай нас барсан байжээ. Эх сурвалжийн мэдээллээр гадны нөлөөтэй   нас барсан эмэгтэй   Н -ийг төрсөн хүү Б гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас амь насыг нь хохироож,  улмаар гэртээ гал тавин цонхоор үсэрсэн байж болзошгүй гэх таамаг байна.  Хэргийг цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байна. 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 сар, 3 долоо хоног [103.11.195.34]


эхийг нь алаад хүүг нь хүн шидээд зугтсан байх аа. цагдаа сайн шалгах хэрэгтэй.