Улс төр


Япон улсын элчин сайд Кобаяши Хироюкитай уулзлаа

1 сар, 2 долоо хоног TIMES.MN

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн  Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюкиг хүлээн авч уулзав.

Япон Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-аас манай улсын боловсролын салбарт хэрэгжүүлж буй дэд бүтцийн болон JDS тэтгэлэгт хөтөлбөр, КООСЕН хөтөлбөрийн үр дүн, ач холбогдлыг сайд Л.Цэдэвсүрэн уулзалтын эхэнд онцлон тэмдэглэж, талархал илэрхийллээ.

Мөн тэрээр хоёр улсын харилцаа, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлж, мэдээллийн технологийн нарийн мэргэжилтэн, инженер бэлтгэхэд илүү сайн хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.  Ерөнхий боловсролын сургуулийн бүх сурагчдад үдийн хоолоор үйлчлэх хууль, хөтөлбөр хэрэгжихтэй холбогдуулан зориулалтын техник, тоног төхөөрөмжөөр сургуулийн гал тогоог хангахад хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжтойг тэмдэглэв.

Ноён Кобаяши Хироюки Монголын ирээдүй болсон хүүхэд, багачуудыг олон улсын жишигт нийцсэн ая тухтай орчинд суралцуулах шинэ сургуулиудын барилгыг төлөвлөгөөт хугацаанд хүлээлгэн өгч, хүний нөөцийг бэлтгэх хөтөлбөрүүдийг танай улсад нэн шаардлагатай байгаа мэргэжлийн чиглэлд хандуулан үргэлжүүлэхийн зэрэгцээ Боловсрол, шинжлэх ухааны яамтай олон талаар хамтран ажиллана гэв.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.