Спорт


Терунофүжи Ган-Эрдэнийн талаарх сонирхолтой баримтууд

1 сар, 2 долоо хоног TIMES.MN

Японы мэргэжлийн сумогийн макүүчи зиндааны долдугаар сарын нагоя башёд Монгол Улсын тамирчин Терунофүжи Ган-Эрдэнэ түрүүллээ. Өмнө нь Озеки цолд хүрч байсан Терунофүжи энэ башёд зүүний маэгаширагийн 17-д эрэмбэлэгдэн барилдсан бөгөөд тэмцээний сүүлийн өдөр секиваки цолтой Митакеүмиг давсан байна. Терунофүжи Ган-Эрдэнийн тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байна. 

  • Тэрунофүжи Г.Ган-Эрдэнэ 1992 оны гуравдугаар сарын 29-нд Улаанбаатарт төрсөн. 16 настайдаа монголын үндэсний бөхийн тэмцээнд түрүүлсэн, 17 настайгаасаа жудогоор хичээллэж 18 настайдаа Тоттори аймгийн Жёохокү ахлах сургуульд  орсноор сүмо бөхийн амжилтын гараагаа эхэлсэн байдаг. 
  • Тэрээр 2014 онд дээд зиндаанд дэвшиж, жил гаруйн дараа түрүүлж, 2015 оны долдугаар сард Озеки буюу Арслан цолыг хүртэн, зургаан удаа үзүүр түрүү булаацалдаж, уран мэх, хүч чадал жигдэрсэн барилдаанаараа дайчин барилдааны нэг, гарамгай барилдааны тусгай шагналыг гурван удаа хүртэж байв. 
  • Олны анхаарлыг ихээхэн татаж байсан өсөх ирээдүйтэй, хүчит аварга, дараагийн Ёкозуна болно гэж мэргэжилтнүүд үнэлж, итгэж найдсаар байсан билээ.
  • Түүний  алдар цуугаа мандуулах зам дардан байгаагүй.  2017 оноос хойш бэртэл гэмтлийн улмаас хоёр жилийн хугацаанд жёнидан хүртэл чансаа унасаар 2019 оны тавдугаар сарын барилдаанаас эхлэн хамгийн доод зиндаанаас эхлэн шат дараалан ахисаар дахин дээд зиндаад түрүүлж байна. 
  •  Тэрээр бэртэл авсан байх үеэ дурсахдаа "Ер нь өөрөө өөртэйгөө л ярина шүү дээ. Тэр үед орой ч нойр хүрэхгүй. Яг өвчтэй хэвтэж байхад эвгүй байсан юм аа. Гурван удаа өвдөгний хагалгаанд орчихсон. Дахин барилдах худлаа юм байна гэж бодсон" гэжээ. 
  • Түүнийг ханийг Ц.Доржханд гэдэг. Банк, санхүүгийн мэргэжилтэй. Японд сурч байхдаа танилцсан байна. 

Эх сурвалж: https://youtu.be/nnjncxVzkxA




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.