Улс төр


Шүүх хурал: Н.Алтанхуяг гэрчээр оролцож байна

4 жил, 5 сар TIMES.MN

 Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхэд холбогдох шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд болж байна. Яг одоо шүүгдэгч Л.Гансүх мэдүүлэг өгч эхэллээ.

Тэрээр мэдүүлэгтээ том том фаактууд дэлгэнэ гэдгээ хэд хоногийн өмнө мэдээлсэн билээ. Л.Гансүхийн “Нүүрс” хөтөлбөрөөс мөнгө идсэн хэмээн хэн гүтгэсэн, хэн түүнд ийм ял эдлүүлэхийг хүссэнэнэ хэрэгт хэн гол буруутай зэрэг нийгэмд задраагүй томоохон баримтуудыг ярьж эхлэх гэж байнаШүүх хуралдааныг Eagle, TV9 телевизүүд шууд дамжуулж байгаа юм.

 

Өглөө 10 цагт эхэлсэн шүүх хуралдаан хэд хэдэн удаа завсарласны эцэст одоо л мэдүүлэг авч эхэллээ. Шүүгдэгчдийн өмгөөлөгч нар шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт гаргасан боловч хүлээж авсангүй. Өмгөөлөгч нар хавтаст хэрэгтэй танилцуулаагүй, өмнөх шүүх хурлуудыг Ерөнхий шүүгчийг захирамжгүйгээр явуулсан гэсэн шалтгаануудаар шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан ч саналыг нь хүлээн аваагүй юм.

 

Шүүх хуралд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг гэрчээр оролцож байна.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.