2020,7-Р Сар,16


СЭТГҮҮЛЧ:


TIMES.MN




Спорт


Батлан хамгаалах салбар "Алдар"-ынхандаа хүндэтгэл үзүүллээ

2 сар, 1 долоо хоног TIMES.MN

 Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, дэд сайд Т.Дуламдорж, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Х.Батбилэг тэргүүтэй удирдлагууд  өнөөдөр төрийн наадамд амжилттай оролцсон тамирчдыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэн салбарын шагналаар шагналаа.



Үүнд: БХЯ-ны тэргүүний ажилтан цол тэмдгээр Алдар спорт хороо, Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн бөх, Монгол улсын Аварга П.Бүрэнтөгс.
БХЯ-ны хүндэт жуух бичгээр Алдар спорт хорооны бөх, Монгол улсын Заан М.Бадарч.
Дайчин алдар I медалиар “Алдар” спорт хорооны бөх, Монгол улсын Арслан Р.Пүрэвдагва.
Дайчин алдар II медалиар Алдар спорт хороо зэвсэгт хүчний 350 дугаар ангийн бөх Монгол улсын Харцага Ц.Одбаяр, монгол улсын Начин Х.Цогтгэрэл.
Дайчин алдар III медалиар “Алдар” спорт хорооны бөх, Монгол улсын Начин Ш.Пүрэвгарьд, Н.Мустафа.
Эх орны төлөө I Хүндэт тэмдгээр Алдар спорт хорооны Үндэсний спортын албаны дарга, дэд хурандаа Т.Өсөх-Ирээдүй
Эх орны төлөө II Хүндэт тэмдгээр Алдар спорт хорооны бөх улсын Начин Б.Орхонбаяр
Эх орны төлөө III Хүндэт тэмдгээр Алдар спорт хорооны бөх улсын Харцага Б.Зоригтбаатар, улсын Начин О.Мөнх-Эрдэнэ.


Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдааны шөвгийн 16 бөхийн 10 бөх нь Алдар спорт хороо, Зэвсэгт хүчнээр овголсон бөхчүүд шалгарч үлдсэн нь урьд өмнө гарч байгаагүй түүхэн амжилт юм.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.