2020,7-Р Сар,12


СЭТГҮҮЛЧ:


TIMES.MN




Спорт


Аймаг, цэргийн цолтой есөн бөх улсын начин цолны болзол хангалаа

3 долоо хоног, 1 өдөр TIMES.MN

Хүчит бөхийн барилдааны тавын даваанд улсын цолтой 14, аймаг, цэргийн цолтой 18 бөх барилдаж, есөн бөх улсын начин цолны болзол хангалаа.

 Тавын даваанд улсын цолтнуудаас аварга Ч.Санжаадамба, Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат, арслан Ц.Содномдорж, гарьд Б.Гончигдамба, заан Б.Батмөнх, начин Э.Энхбат, Л.Лха-Очир нар өвдөг шороодов.

 Начин цолны болзол хангасан бөхчүүдийг танилцуулбал,

 Булган аймгийн харьяат аймгийн арслан Х.Цогтгэрэл,

Увс аймгийн харьяат аймгийн арслан Ц.Мөнхбаяр,

Завхан аймгийн харьяат цэргийн арслан Т.Дүгэрдорж,

Төв аймгийн харьяат аймгийн арслан Д.Хүдэрбулга,

Завхан аймгийн харьяат аймгийн арслан Ш.Пүрэвгарьд,

Архангай аймгийн харьяат аймгийн арслан Б.Зоригтбаатар,

Баянхонгор аймгийн харьяат аймгийн арслан Б.Бат-Орших

Баян-Өлгий аймгийн харьяат аймгийн арслан Н.Мустафа

Архангай аймгийн харьяат аймгийн арслан О.Мөнх-Эрдэнэ нар тав давж начин цолны болзол хангаад байна.


Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваа эхэллээ.

 Энэ жилийн наадамд дархан аварга нэг, улсын аварга дөрөв, улсын арслан долоо, нийт улсын цолтой 93 бөх зодоглосноос улсын цолтой 14, аймаг, цэргийн цолтой 18 хүчит бөх тавын даваанд үлдээд байна.

 Аварга, арслангуудын ам авсан байдлыг харвал,

 Улсын аварга Н.Батсуурь аймгийн арслан Б.Суманчулууныг,

Аварга Ч.Санжаадамба, улсын начин Ц.Одбаярыг,

Аварга Г.Эрхэмбаяр аймгийн арслан Х.Цогтгэрэлийг,

Аварга С.Мөнхбат аймгийн арслан О.Мөнх-Эрдэнийг

Улсын арслан П.Бүрэнтөгс улсын начин В.Чимэдванданг,

Ц.Содномдорж арслан аймгийн арслан Ц.Мөнхбаярыг,

Р.Пүрэвдагва арслан цэргийн арслан Т.Дүгэрдоржийг тус тус амлан авжээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.